Сармагчны цэцэг өвчний тархалтад “сармагчин” буруугүйг анхааруулав


Бразилд Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол өссөнтэй холбогдуулан, энэ амьтан руу халдсан тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.
Үүний дараагаар ДЭМБ тус халдварын талаар мэдээлэл гаргахдаа “Халдвар хүнээс хүнд дамжиж байна. Хэдийгээр өвчний нэрд сармагчин гэх үг орсон ч вирусийн тархалт энэ амьтантай ямар ч холбоогүй” хэмээн анхааруулжээ. Түүнчлэн халдварын өсөлтөд энэ амьтныг буруутгах ёсгүйг давхар онцлов.
Одоогоор дэлхий нийтээр сармагчны цэцэг өвчний 28,100 гаруй тохиолдол бүртгэгдэж, 12 хүн нас бараад байна. Бразил улсад халдварын 1,700 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ.
Шинээр төрсөн нярай, дархлаа муу хүмүүс болон бага насны хүүхдүүд сармагчны цэцэг өвчнөөр илүү хүнд өвчлөх эрсдэлтэй байна.
Халдвар авсны дараа шинж тэмдэг өөрөө алга болох тохиолдол гардаг ч зарим тохиолдолд хүндрэх, улмаар амь насаа алдах хүртэл аюултай юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан