“Monkey pox” буюу сармагчны цэцэг өвчин


Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрлийн өвчинд хамаардаг. Бидний мэдэх салхин цэцэг өвчний нэг төрөл зүйл юм. Хамгийн анх Төв болон  Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин. Энэхүү өвчин нь амьтнаас хүнд халдах, өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар,  вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

   Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын 3-6 хувьтай  байна. Энэ өвчнийг хүүхдүүд илүүтэйгээр хүнд тусдаг ба хувь хүний дархлаа, халдварын хэмжээ, эрүүл мэндийн байдлаас шалтгаалдаг байна.

   Энэ өвчин нь одоогийн байдлаар АНУ, Канад, Бельги, Герман, Франц, Итали, Португал, Испани, Швед, ИХ Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс гэсэн улсуудад бүртгэгдээд байсан бол ням гарагт Швейцар, Австри, Израил Улсад халдварын тохиолдол илэрчээ. Ингээд тус халдварт өвчин бүртгэгдсэн улсуудын тоо нэмэгдэж 15 боллоо.  Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 орчим тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Мөн илүү олон тохиолдол бүртгэгдэх магадлалтай байгаа аж.
Анх 1980-аад онд салхин цэцэг өвчнийг анагаах эм, вакцинжуулалт нэвтэрснээр сармагчин цэцэг нь салбартаа хамгийн том ортопокс вирус болон үлджээ.
Сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин одоогоор байхгүй бөгөөд салхин цэцэг өвчний вакцин 85 хувийн үр дүнтэй хагаалдаг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан