Азид “Сармагчны цэцэг” өвчнөөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ


БНЭУ-д “Сармагчны цэцэг” өвчний халдвар авсан 22 настай эрэгтэй нас барсан тохиолдол бүртгэгдлээ.
Энэ нь Азид бүртгэгдсэн “Сармагчны цэцэг” өвчнөөр нас барсан анхны тохиолдол болж байна. Тэрбээр долоодугаар сарын 20-нд Арабын Нэгдсэн Эмират улсад байхдаа “Сармагчны цэцэг” өвчний шинжилгээ өгч, хариу нь “Эерэг” гарсан аж. “Сармагчны цэцэг” өвчнөөс гадна “эпштейн барр” вирусийн халдвар авсан байсан нь задлан шинжилгээгээр тогтоогджээ.
БНЭУ-д “Сармагчны цэцэг” өвчний халдварын таван тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Халдвар авсан анхны өвчтөн бүрэн эдгэрсэн гэж өнгөрсөн сард албаныхан мэдээлж байсан юм.
Б.Есүйхулан
Bloomberg Tv
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан