Эмийн хаягдал авдаг цэгүүдэд 90 килограмм “хог” цугларчээ


Улаанбаатар хотод 25, орон нутагт гурван  салбарт эмийн хаягдлыг иргэдээс хүлээн авч байна. Тодруулбал, “3% Эмийн хаягдлыг ангилцгаая” төслийн хүрээнд хугацаа нь дууссан эмийг иргэдээс авч, устгалд оруулж байгаа аж. Энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой бөгөөд эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаяхгүй байхыг уриалж байна.   Тусгайлан байршуулсан шилэн хоргонд эмийн хаягдлыг хийснээр байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйгээр стандартын дагуу устгагдах боломжтой.
Эмийн хаягдлыг бусад хогтой нийлүүлж хаях нь хөрс шороо, агаар орчныг бохирдуулах сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ төрлийн хог хаягдлыг стандартын дагуу устгахдаа, цуглуулах, тээвэрлэх, ариутган халдваргүйжүүлэх бутлах, булах буюу ландфилл аргыг хэрэглэдэг. Хаягдал авдаг цэгүүдэд долдугаар сард  90 килограмм ахуйн эмийн хаягдал цугларчээ.  
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан