Та яагаад мацаг барих хэрэгтэй бэ?

“Autophagy”-г анх Бельги улсын биологич Christian Rene de Duve олж нээжээ. Энэ нээлтээрээ 1974 онд биологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. Тэрээр 1960-д онд элэгний үйл ажиллагааны талаар судалгаа эхлүүлж маш сонирхолтой нээлт хийсэн байна. Түүний энэхүү нээлт нь эсэд байх дахин ашиглалтын бүтэц юм. Үүнийг “lysosome” гэж нэрлэжээ. “lysosome” нь эсийн ходоодны үүргийг гүйцэтгэх ба дотор нь боловсруулах фермент байх бөгөөд тэрхүү ферментийг ашиглан “lysosome” нь эсэнд хуримтлагдах гэмтэж үхэж мөхсөн эд эс, хоол хүнс, бактери, вирус, бусад хог хаягдлыг боловсруулна. Эдгээр бүхий л хог хаягдлыг дахин боловсруулж шинэ эс, энерги болгож хувиргана.
Харин дээрх “Autophagy” ямар үед идэвхиждэг болохыг  2016 онд Япон улсын доктор Оосүми Ёшинори нээж  энэхүү механизм “Autophagy”-ын судалгаагаар биологи, анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн юм. 

“Autophagy” гэж юу вэ? Мацаг барихтай ямар холбоотой вэ? Биеийн эрхтэн өдөр бүр эсээ өөрчлөн шинэчилж байдгийг та мэдэх байх. Энэхүү шинэчлэгдэн өөрчлөгдөх хурд нь эрхтэн тус бүрт ялгаатай байдаг. Эсээ шинэчлэхгүй эрхтэн ч бас байна. Тэгвэл биен дотор үхэжсэн эс хаачдаг бол? Молекул, эсийн биологийн ухааны доктор Оосүми нь хүн хаягдал бодисоо биеэс гадагшлуулах механизмийн тухай олон жил судалжээ. Энэхүү механизмийн мэргэжлийн хэллэгийг “Autophagy” гэнэ. Нэрний гарал үүсэл нь Грек хэлний “Auto-өөрөө өөрийгөө” болон “phagy-идэх” буюу өөрийгөө идэх гэсэн нийлмэл үг юм. Энэ нь та бүхний биеийг эрүүл байлгах механизм гэдгийг ойлгоорой. Хүний бие өөрийгөө амьд байлгахын тулд бүтээгдсэн гайхалтай систем юм. “lysosome”-ийн ачаар бие махбодь олон төрлийн уургийг амин хүчил болгон өөрчилдөг. Тэдгээр нь шинэ эмийг бий болгох бүтээн байгуулалтын түүхий эд болно.
Тэгвэл амьтны гаралтай уургийг идэхгүй байсан ч шинээр эс бий болох уу? Хэрвээ амьд амьтны бие махбодь нь ганц ч амьтны гаралтай уураг авахгүй гэж үзье. Тийм нөхцөл байдлыг судалсаны үр дүнд олж мэдсэн зүйл гэвэл тухайн амьтны биед амьтны гаралтай уураг идсэнтэй ижил хэмжээний уураг, нүүрс ус байдаг нь тодорхой болжээ. Учир нь бидний бие махбодь нь үхсэн эсвэл гэмтсэн эс, бактерийг уургийн эх үүсвэр болгон ашиглаж иржээ. Өдөр бүр  бидний бие 200-300г уураг хэрэглэх ёстой. Гэтэл хоол хүнснээс 70 орчим грамм уураг авч байдаг. Энэ нь тийм ч хангалттай биш бөгөөд энэ үед “Autophagy” өөрийн гол ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл их хэмжээний уургийн хог хаягдлыг дахин ашиглаж биед хүрэлцээтэй уургийг нийлүүлж өгнө. Бидний биед “Autophagy” нь зөв ажиллахгүй үед хүний биед бий болох эрсдэл гэвэл 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин, паркинсоны өвчин, хорт хавдар зэрэг өндөр наслалтын өвчин үүсч болзошгүй юм. “Autophagy” нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болвол эвдэрч гэмтсэн эс болон тэдний хаягдал нь биед хуримтлагдах болно. Ингэснээр хорт хавдрын эс, аюултай вирус, бактерийг хүчин мөхөсдүүлэх чадвараа бие махбодь өөрөө алдана.
Доктор Оосүми энэхүү “Autophagy” нь биед үзүүлэх стресс ихсэхэд илүү эрчимждэг болохыг олж нээжээ. Ийм хүчтэй нөлөө үзүүлэх стресс нь мацаг барих, хоол хүнсний хязгаарлалт хийх эсвэл өлсгөлөнгөөс бий болдог байна. Ийм нөхцөлд ороход эс нь эсийн хаягдлыг ашиглаж эхэлдэг ба өвчний шинжтэй бактерийг хүртэл хоолоо болгож эсийг нөхөн сэргээнэ. Бие махбодь уургийг дахин ашиглахыг хүсэх тул биен дэх хог хаягдлыг цэвэрлэж эхлэнэ. Доктор Оосүмигийн судалгаанд өлсөх, мацаг барих нь биед байгаа хортой эс, хог хаягдлыг устгахад тусалдаг гэж үзсэн. Мөн мацаг барьснаар шинэ эрүүл эсийн амьдрах хугацаа уртсаж энергийн эх үүсвэр ч нэмэгддэг  гэж үзсэн төдийгүй биеийн үрэвсэлт өвчин эдгэдэг байна. Мөн хоол хүнсний хязгаарлалтыг хамтад нь хийснээр биен дэх азотын исэл ч нэмэгддэг байна. 


Акотын исэл нь биеийг хоргүйжүүлэх бодис юм. Тогтмол хугацаанд мацаг барих, хоол идэх болон идэхгүй хугацааг тогтоож мацаг барих нь биеийн цэвэрлэгээнд онцгой ач тустай. Түүнчлэн хоолны дэглэм барих нь метаболизмийн идэвхижүүлэхэд үр дүнтэй байдаг. Мацгийг барьснаар та чихрийн шижин, харшил, хорт хавдар зэрэг өвчнөөс өөрийгөө хамгаалж чадах юм.Мацаг барих хэд хэдэн арга байдаг ба та өөрт тохирсон аргаар биеэ хорт бодисоос ангижрууоах боломжтой. Гэхдээ мацаг барихдаа юу ч идэхгүй гэсэн үг бас биш юм. Нэг өдөрт авах илчлэгийн хэмжээ 2000 калори гэж үзвэл мацгийн үед энэ калорийг 500 ба түүнээс доош болгож бууруулна.Хэрэв та анх удаа мацаг барих гэж бол нэг удаагийн хоолоо идэхгүй байхаас эхэлж болно. Нэг удаагийн хоол идэхгүй өнжихөд л метаболизмийг идэвхитэй болгож чаддаг. Мэдээж дараа нь хэт их идэж болохгүй.Мацгийг эхлэхэд хамгийн тохиромжтой улирал нь хавар юм. Хэрэв та мацаг бариад  сурсан бол жилийн 4 улирал харгалзахгүй эхлүүлж болно.Таны мацгийг гайхамшгийг мэдрэхэд тань амжилт хүсье!
Эх сурвалж: http://zuvluh.comскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан