Орон нутагт 173, хотод 174 хүн халдвар авчээ



Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 347 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 174 нь Улаанбаатар хотод, 173 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Баян-Өлгий 24, Дархан-Уул тав, Дорноговь аймагт 24, Дорнод хоёр, Орхон найм, Увс 21, Ховд 12, Өмнөговь аймагт 77 хүн бүртгэгджээ.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд Covid-19-өөр өвчилсөн 1501 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин долдугаар сарын 8-наас хойш нас баралт бүртгэгдээгүй гэнэ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөсөөр байна. Эрүүл мэндийн яамнаас Монголд цар тахлын халдварын омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар давамгайлж байгаа талаар мэдэгдсэн юм.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
-Цар тахлын омикрон хувилбарын дараагийн давалгаа тархаж эхэллээ. Монголд долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбарын BA.4, BA.5 хувилбар 10 орчим хувь илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. Монголын хувьд цар тахалтай зэрэгцэн амьдарч байгаа ч иргэд хариуцлагатай байж, амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна.
Олон нийтийн арга хэмжээнд ахмад настан, хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Шинж тэмдгийн хувьд толгой өвдөж, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгана. Хүүхдүүдийн хувьд өндөр халуурч, ханиалгаж, бөөлжих суулгах шинж тэмдэг илэрч байна. Халдвар авсан хүмүүс аль болох гэртээ дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй байна. Амт үнэрээ алдах шинж тэмдэг энэ хувилбарын хувьд илрэхгүй байгаа. Иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан