О.Батбаяр: 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна


Т.САЙХАН
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр /07.22/ мэлээлэл хийлээ. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Цар тахлын омикрон хувилбарын дараагийн давалгаа тархаж эхэллээ. Монголд долдугаар сард нэг нас баралт бүртгэгдсэн. ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох лабораторийн шинжилгээгээр омикрон хувилбар 10 орчим хувь илэрч байна. Цаашид энэ хувь нэмэгдэх төлөвтэй байна. Монголын хувьд цар тахалтай зэрэгцэн амьдарч байгаа ч иргэд хариуцлагатай байж, амны хаалтаа тогтмол зүүхийг уриалж байна. Олон нийтийн арга хэмжээнд ахмад настан, хүүхдүүдээ оролцуулахгүй байхыг зөвлөж байна. Шинж тэмдгийн хувьд толгой өвдөж, нус гоожих, хоолой өвдөх, ханиалгана. Хүүхдүүдийн хувьд өндөр халуурч, ханиалгаж, бөөлжих суулгах шинж тэмдэг илэрч байна. Халдвар авсан хүмүүс аль болох гэртээ дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй байна. Амт үнэрээ алдах шинж тэмдэг энэ хувилбарын хувьд илрэхгүй байгаа. Иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Мөн 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Энэ насны бүлэгт байгаа өвчлөлийн байдал, нас баралтын эрсдэл дээр суурилж энэ шийдвэрийг гаргасан" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан