Илүүдэл жингээ хасахад идэж болох хүнс

 
Испанийн хоол судлаач эмч Гильермо Гомес Вера болон Нурия Монфульеда нар илүүдэл жингээ хасаж, булчингийн массаа нэмэхийн тулд ямар бүтээгдэхүүн хэрэглэх ёстойг дурдаж байна.
Гомес Верагийн хэлснээр дасгал сургуулилтын төлөвлөгөө болон хоол хүнсийг хоёр үед хуваах хэрэгтэй гэнэ. Биеийн галбираа сайжруулахын тулд эхлээд хэдэн долоо хоногийн хугацаанд булчингаа нэмэгдүүлж, дараа нь өөхөө шатаах хэрэгтэй гэж хоол судлаач тэмдэглэжээ.
Үүний тулд уургаар баялаг хүнс боох өндөг, тахиа, цагаан хоолтон бол дүүпүү хэрэглэх хэрэгтэй. Дасгал сургуулилтын өмнө гадил идэхийг зөвлөдөг бол дасгалын дараа сахаргүй цэвэр тараг хэрэглэхийг зөвлөж байна. Мөн туна загас, авокадо, шош зэрэг нь амархан жиндээ хүрэхэд тусална.
Эх сурвалж: iz.ru
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан