Ер нь залуус маань эхлээд өөх шатаах болон турах гэдэг 2 ойлголтыг ялгаж салгах хэрэгтэй. Өөхөө шатаана гэдэг маань дэглэм барьж булчингийнхаа массыг барьж, зөвхөн гадаргуугийн өөхийг хайлуулахыг хэлнэ. Харин турна гэдэг маань хоол сойж улмаар жин хаях үзэгдлийг хэлдэг. Цэвэрхэн өөх шатаахын тулд
1- Илүү их шингэн уу. Өдөрт 500 мл илүү ус уухад л 20% метаболизм чинь хурдалдаг байна. Энэ 20% бол зөвхөн 7 хоногт л гэхэд 400 гр өөх шатахад нөлөөлдөг байна. Бие чинь хамгийн багадаа 2 литр ус өдөрт шаарддаг байна. Үүнээс гадна ургамлын цай, лимонтой ус, мөстэй ус зэрэг нь метаболизмыг хурдлуулах эрүүл шингэн зүйлүүдийн тоонд орно. Харин Спирт агуулсан шингэн, Кола, Газтай ундаанууд, цай, кафе, зэрэг нь өлсгөнө бас өөхлүүлнэ, элгийг илүү их хэмжээгээр ачааллуулдаг байна.
2- Уургийг хангалттай хэмжээнд ав. Уураг булчингуудын чинь тэжээнэ. Мөн хангалтгүй хэмжээнд авч буй уураг нь метаболизмын хурдыг багасгадаг байна. Тийм болохоор хооллолт бүрдээ уураг авахыг хичээ. Мөн уураг маань булчингийн масс алдахаас сэргийлж булчингаа барин гадаргуугийн өөхийг шатаахад нэн хэрэгтэй юм. Жишээ нь гэхэд 5 кг өөх шатахад 1 кг орчим булчингийн цэвэр масс алга болдог байна. Тийм болохоор уургийг хэмжээнд авах хэрэгтэй. Хэтрүүлж огт болохгүй. Хэтрүүлбэл илүүдэл уураг маань өөх тос болон хуримдлагдана. Басхүү элэг зүрхэнд ч асуудал үүсгэж болзошгүй байна. Уураг ихтэй хүнс хэрэглээд Нүүрс-усыг тэглэж бас болохгүй байна.
3- Дасгал хий. Жимд явах нь илүү тохиромжтой. Учир нь гүйх кардио дасгал мөн бодибилдингийн дасгалуудыг хөнгөн жингээр бага амралттай олон сет хийх нь илүү их калорь шатааж мөн булчингийн масс алдахаас үнэхээр сайн сэргийлж чаддаг. Мөн энэ үед метаболизм ч гэсэн их хурдасдаг байна. Мөн энэ үед уургийн хэмжээг тогтмол барьж бучингуудаа цаг тухай бүрт нь тэжээх хэрэгтэй.
4- Витамин С ав. Жүрж, лимон грейфүрт зэрэг нь маш өндөр хэмжээнд С витамин агуулдаг байна. С ветамин нь колестрол бууруулна мөн өөх шатаах ветамины тэргүүн эгнээнд ордог байна. С ветамин орсон хүнс өдөрт тогтмол хэрэглэж сурах хэрэгтэй гэхдээ хэтрүүлж огт болохгүй.
5- Сармис сонгино хэрэглэ. Сармис сонгино зэрэг хүнсний ногоо нь биед өөх хуримтлуулахаас зайлсхийлгэдэг байна. Даралт болон зүрхний шигдээс тусах магадлалыг маш их хэмжээгээр бууруулдаг мөн ходоод гэдэсний үйл ажиллагаанд их эерэг нөлөө үзүүлдэг байна.
6- Өдрийг заавал өглөөний цайгаар эхлүүл. Бүхэл бүтэн 10 цаг хоолгүй байгаа биеийг өглөө заавал хооллох хэрэгтэй ингэснээр метаболизмын хэвийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Өглөөний цай уухгүй бол метаболизм чинь ч удааширдаг байна. Өглөөний цай уудаггүй хүмүүс нь тогтмол уудаг хүмүүстэй харьцуулахад 4 дахин илүү бүдүүн байдаг байна.
7- Оройн хоолыг эрт ид. Оройтож битгий хоол ид. Хүчирхэг өглөө өдрийн хоолны хажуугаар хөнгөхөн оройн хоолыг идэхийг зөвлөж байна. Оройн хоол нь унтахаас 4 цагийн өмнө байвал нэн сайн.
8- Маш бага калорьтой хоолны дэглэм битгий барь. Өдөрт 1000 ккалаас доош хоолын дэглэм барьсан хүмүүс 2 долоо хоногийн дараа гэхэд метаболизм нь 15% хүртэл удааширалтай явагддаг байна. Метаболизмын хурдыг хэзээ ч битгий багасга мөн булчингийнхаа массыг хэзээ ч битгий алд.
9- Өндөр калорьтой хоосон хүнснээс хол бай. Цагаан гурил болон гурилан бүтээгдхүүн, шарсан хуурсан бүтээгдхүүн, малын болон ургамлын гаралтай өөх тос, чихэр чихрэн бүтээгдхүүн, алкохолны зүйлүүдээс хол байх хэрэгтэй эд нар биед өөхийг маш ихээр хуримтлуулдаг гэдгийг мөн бие дэх инсулины тэнцвэрийг алдагдуулдаг гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Аль болох маш бага хэмжээнд хэрэглэхийг хичээгээрэй.
10- 6 цагаас хойш нүүрс-ус авахгүй байхыг хичээ. Орой 6 цагаас хойш магадгүй таны бие амралтын байдалтай байна ажил тарна, жемээсээ гарна. Энерги зарцуулах хэрэг байхгүй бие ерөнхийдөө амралтын байдалтай байна. Тийм болохоор хоосон их хэмжээгээр агуулсан нүүрс-ус биедээ оруулахгүй байхыг зөвлөж байна. Нүүрс-ус маань өөрөө энергийн эх үүсвэр. Шатаж амжаагүй нүүрс-ус маань өөрөө цусанд сахар болон нийлэгжиж биед өөх тос болон задардаг байна. Тийм болохоор оройдоо хүнсний ногоо жимс болон жигнэсэн мах хэрэглэхийг зөвлөж байна.
(Метаболизм- Ерөнийхдөө хоол хэвийн хэмжээнд шингэх үндсэн процессийг хэлнэ)