Удаан хугацаагаар уур бухимдалтай явах нь хүний биеийн судаснууд шархалж, хатуурна. Цаашлаад тархинд харвалт өгөх эрсдэл үүсдэг байна. Зүрхний өвчин гэдэгт зүрх болон судасны системийн өвчнүүдийг хамруулан ойлгодог. Зүрх судасны өвчнөөс сэргийлийн тулд зөвхөн жингээ барьж, өөх тосоо багасгах биш, эрүүл мэнддээ цогцоор нь анхаарах хэрэгтэй. Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая нь нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу үлдэн хоцордог гэсэн баримт бий.
Нас ахих тусам бидний судас улам хатуурч, нарийсан бөглөрөх эрсдэл нэмэгддэг. Харин амьдралын зарим буруу хэвшил болох өөх тостой хоол их идэх, дасгал хөдөлгөөний дутагдалд орох, нийгмийн стресс зэрэг нь залуу насандаа цус харвах эрсдэлд хүргэдэг байна.
Тархинд цус харвах үед тархинд хэрэгтэй тэжээл болон хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг цусан хангамж саарч, тасалдана. Тархинд цусан хангамж байхгүй болсон тохиолдолд тархи гэмтэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үхэлд хүргэх аюултай.