Тархины судасны нарийсал гэж юу вэ?

Тархины судасны нарийсал нь артерийн судасны системийн өвчнийг хэлэх бөгөөд энэ тохиолдолд судасны хананд цусны өөх тос, тромбо /бүлхэрсэн буюу өтгөрсөн цус/, холбогч эд зэрэг нь тунадас байдлаар цугларч судсаар гүйх цусан хангамжийг багасгадаг өвчин юм.  Судасны нарийслын улмаас цусанд бүлэн үүсч хүчилтөрөгч болон бусад шим тэжээлээр баялаг цусыг биеийн бусад хэсгүүдэд тараадаг судсууд хатуурч улмаар бусад эрхтнүүдэд очих цусан хангамж багасна. Тархи нь биеийн жингийн 2 хувийг эзэлдэг боловч нийт цусан хангамжийн 20 хувийг хэрэглэдэг.
Цусаар хүчилтөрөгч болон глюкоз зөөвөрлөгдөн очдог бөгөөд эдгээр чухал нэгдэл дутагдвал тархины үйл ажиллагаа түргэн алдагдаж улмаар тархи гэмтэн үхэждэг. Олон жилийн туршид тослогууд болон холестролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрснөөр судас нарийсч хатууралтай болоход хүргэдэг. Голчилох шалтгаан нь артерийн судасны ханын гэмтэл юм. Гэмтэл нь доорхи шалтгаануудаас үүсдэг. Үүнд:
  • Цусны даралт өндөр байх
  • Холестролын түвшин өндөр байх
  • усан дахь триглицеридийн хэмжээ их байх
  • Чихрийн шижин
  • Удамшил
  • Хэт таргалалт
  • Эрүүл бус хооллолт
  • Хөдөлгөөний дутагдал
  • Тамхи татах
  • Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтдэг.
Судасны нарийсал, хатуурал нь удаан хугацааны туршид явагддаг тул ихэвчлэн шинж тэмдэг ажигдагдахгүй бөгөөд судас маш нарийн болсон эсвэл цусанд бүлэн үүссэн тохиолдолд шинж тэмдгүүд илэрч эхэлнэ.
Тархины судасны нарийслын үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:
  • Толгой таллаж хатгуулж өвдөх
  • Үе үе толгой эргэх
  • Нүд харанхуйлах
  • Гар хөл бадайрах
  • Ярихад түгдрэх
  • Нэг нүд үе үе харахаа болих
  • Нүүрний булчин сулрах
  • Юм амархан мартдаг болох
  • Дотор муухайрах, бөөлжис цутгах
  • Нүднээс нулимс гоожих
  • Хурц гэрэл, чанга дуунд дургүйцэх зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүдийг үл тоон удаан явбал тархины судсанд цүлхэн үүсч дотуур цус алдах, артерийн судас бөглөрөх, цус харвах зэрэг аюултай.
Эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь судасны хатуурал нарийслын үед хамгийн сайн эмчилгээ болох боловч эмэн эмчилгээ, мэс ажилбарууд хийх шаардлага мөн гарна. Холестролын хэмжээг зохистой түвшинд барих, цус шингэрүүлэх, цусны даралтыг тогтворжуулах эмчилгээ хийснээр судас хатуурал, нарийслыг эмчилнэ. 
Озон эмчилгээ нь хүний биеийн хүчилтөрөгчийг хангахаас гадна биед байгаа бүх төрлийн нян, бактери, глюкоз, холестрол, үрэвслийг устгаж улмаар судасны ханыг цэвэрлэж цусыг шингэрүүлдэг эмчилгээ юм. Судасны хананд наалдсан өөх тос холестрол цэвэрлэгдсэнээр судасны доторхи нарийссан диаметр тэлэгдэн уян хатан чанар нь сэргэж тархинд очих цусан хангамж нэмэгдэн улмаар дээрхи шинж тэмдэг болон зовиурууд арилах болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан