Европын эрүүл мэндийн байгууллага саяхан хийсэн туршилтаараа хорт хавдрыг бүрэн эдгээдэг эм бүтээжээ.
Туршилтын явцад тархины хорт хавдрын хоёр, гуравдугаар шатны өвчтэй 14 хүн 100 хувь эдгэрсэн талаар мэдээлээд байна. Хорт хавдрын судалгаа “MTS” төвийн туршилтад оролцсон 14 хүн гурван долоо хоног тутамд эмийг ууж, зургаан сарын турш хэрэглэжээ. Хорт хавдрыг бүрэн эдгээдэг эмийг “Dostarlimab” гэж нэрлэдэг бөгөөд мэргэжлийн нэршлээр “tsr042” гэдэг аж.
Дэлхийд хорт хавдрын улмаас жилд дунджаар 10 сая гаруй хүн амиа алддаг тухай судалгаа байдаг. Тийм учраас “Dostarlimab” эмийг “Дэлхийн эрүүл мэндийн салбарт асар том дэвшил авчирлаа” гэж салбарынхан нь үнэлээд байгаа юм. Хэрэв уг эмийг цаашид хөгжүүлбэл бүх төрлийн хорт хавдрыг устгаж болохыг судлаачид онцолж байна.