Иргэн та долоон төрлийн хорт хавдрын эрт илрүүлгэд үнэ төлбөргүй хамрагдах эрхтэй

Монгол улс сүүлийн жилүүдэд хорт хавдрын улмаас нас барагсдын тоогоор дэлхийд тэргүүлсээр байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлж байгаа юм. Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эцэслэн баталсан.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн монгол улсын иргэд улаан хоолой, ходоод, хөхний, уушиг, элэг, умайн хүзүү, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм. Нийт хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан бөгөөд та өөрт тохирох шинжилгээг өгөхөө мартуузай.
• 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,
• 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,
• 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,
• 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамрагдах бүрэн боломжтой болж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан