Өнөөдөр "Олон улсын сувилагчдын баяр" -ын өдөр тохиож байна. Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн /УГТЭ/ удирдлагууд болон хамт олон сувилагч нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус эмнэлэгт нийт 400 орчим сувилагч ажилладаг бөгөөд эдгээр сувилагч нарын 40,3 хувь нь сувилахуйн ахлах болон тэргүүлэх зэрэгтэй, 55,7 хувь нь төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн сувилагч нар байдаг аж.