ХӨСҮТ-ийн сувилагч нарын ур чадварыг хөгжүүлэхэд туслах “ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАЛТЫН ӨРӨӨ” нээлтээ хийлээ

Сувилагч нарын мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх үүднээс ХӨСҮТ-ийн Сувилахуйн албаны санаачилгаар ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг,  П.Долгормаа, Санхүүгийн албаны дарга Г.Хунзаяа болон бусад ажилтан алба хаагч нарын дэмжлэгтэйгээр сувилагч нарт зориулсан иж бүрэн тоноглогдсон “Эмнэл зүйн сургалтын өрөө”-г тохижуулан өнөөдөр нээлтээ хийлээ.  
Нээлтийн үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Сувилахуйн албаны дарга Г.Бор, Соёл үйлчилгээний албаны дарга н.Жаргалсайхан болон бусад албаныхан, эмч, сувилагч нар оролцсон юм.
Arslan.mn
ХӨСҮТ-ийн сувилахуйн алба нь 300 орчим сувилагч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сувилагч нарт зориулсан “Эмнэл зүйн сургалтын өрөө”-тэй болсноор эдгээр ажилчидын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан сургалтыг тасралтгүй явуулах боломж бүрдэж байгаа аж. Өдөр тутам төвөлгөөний дагуу сургалтыг явуулах юм байна. 
Өрөөг бүх биеийн гардан ажиллагаа хийх бүтэн муляж, хүүхдийн муляж, амьсгалын муляж, төрөлжсөн сувилахуйн тусламж үзүүлэх хэрэгсэл, зааварчилгаа зэрэг эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангажээ. 
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан