БНХАУ-ын Шанхай хот болон Жилинь мужид ковид-19 цар тахлын халдварын тархалт өндөр хэвээр байна. “Хятадад нэг хоногийн дотор ковид-19 халдварын 25.165 тохиолдол шинээр илэрлээ. Энэ нь нэг өдрийн өмнөхөөс дөрвөн хувиар их. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших БНХАУ-д нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт аж. Ковид-19 илэрсэн хүмүүсийн ихэнх нь буюу 23.815 нь шинж тэмдэггүй буюу халдвар тээгчид. 1350 хүн ханиалгаж өвдсөн байна. БНХАУ-д шинж тэмдэггүй тээгчдийн тоо 2.7 дахин нэмэгдэж, 174 мянган хүн боллоо” гэж эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлд дурджээ. Мэдээллээс харахад, ковид-19 хамгийн их дэгдэж байгаа хоёр бүс нутаг нь Шанхай хот болон БНХАУ-ын зүүн хойд хэсгийн Жилинь муж байна. Халдвар авсан хүмүүсийн 94 хувь дээрх хот болон мужид хамааралтай. Шанхай хотод ковид-19-ийн халдвар авсан оршин суугчдыг эмчлэхийн тулд 100 гаруй түр эмнэлэг барьжээ. Тэдгээрт 160 гаруй мянган хүнийг эмчилнэ.