С.Энхболд: ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Алтантуяагаас авлига авсан эсэхийг АТГ тогтоох байлгүй дээ


Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг бусдаас хоёр тэрбум төгрөгийн авлига авч, албан тушаалд томилсон гэх мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгаж байгаа. Тодруулбал, эх барих, эмэгтэйчүүдийн салбарт 20 орчим жил ажиллаж байгаа Ш.Алтантуяаг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар өнгөрсөн долдугаар сад томилсон. Монгол Улсад байгаа цорын ганц хүүхдийн эмнэлэг болох ЭХЭМҮТ-ийг С.Энхболд сайд эхнэрийнхээ найз эмэгтэйгээр удирдуулахаар чичирч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр цээжээрээ хамгаалж, их хэмжээний авлига авч, тус суудалд томилсон байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа гэх. Өөрөөр хэлбэл, Ш.Алтантуяа ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал болохын тулд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хоёр тэрбум төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэргийг АТГ шалгаж байгаа юм. Ковидын үед, хууль бусаар, ногоон гэрлээр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал болсон Ш.Алтантуяаг ч мөн ялгаагүй бусдад хахууль өгсөн байж болзошгүй хэмээн хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа.
Тэгвэл бид энэ мэдээллийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад “Энэ ор үндэслэлгүй мэдээлэл учраас тайлбар өгөхгүй. Ийм мэдээллийн дагуу АТГ-аас шалгаад, тогтоогоод гараад ирэх байлгүй дээ. Их хэмжээний авлига авсан бол авсан, аваагүй бол аваагүй гэдэг нь тогтоогдох байлгүй. Хамгийн гол нь авлига авсан асуудал байхгүй. ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Алтантуяаг даргын албан тушаал тэнцэхгүй гэх яриаг хэн гаргаад байгаа юм бэ” гэв.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

640мл усны шид