ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Ш.Энхтөрийг өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр ажлаас нь чөлөөлж, түүний оронд АШУҮИС-д багшилж байсан Алтантуяаг томилсон билээ.
Хүүхдийн сэхээн амьдруулахын нарийн мэргэжлийн эмч мэргэжилтэй тэрбээр 2011 оноос эхлэн тус төвийн ерөнхий захирлаар ажиллаж байв. Захирлын үүрэгт ажлаа өгсөн Ш.Энхтөр эмч өдгөө ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий зөвлөх эмчээр ажиллаж байна.
Энэ албыг Ардын эмч Д.Малчинхүү олон жил хариуцаж ажилласан бөгөөд өөрийн олон шавь нарын нэг, сайн эмчид итгэл үзүүлж энэ үүрэгт албаа шилжүүлж, Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эмгэг судлалын чиглэлээр зөвлөгөө өгч, тусламж үзүүлэх хариуцлагатай ажлаа даалгажээ.