Ш.Энхтөр: Хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахгүй бол намар нөхцөл байдал хүндэрч болзошгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ЭХЭМҮТ-ийн Гүйцэтгэх захирал Ш.Энхтөр оролцож байна.
-ЭХЭМҮТ-д халдвартай хэчнээн хүүхэд эмчлүүлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар ЭХЭМҮТ-д халдварын 4 тасаг нээгдээд байна. Тодруулбал, Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг, Ердийн эмчилгээний тасаг, Эх барих эмчилгээний тасаг, жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авах тасаг байгаа. Эдгээр 4 тасагт нийт 83 ор дэлгэсэн боловч өнөөдрийн байдлаар 147 өвчтөн эмчлүүлж байна. 40 гаруй эмч мэргэжилтний 4 баг ажиллаж байна. Хүүхдүүдийн хувьд 99 хүүхэд эмчлүүлж байна.
-Хүүхдүүд хэр хүндэрч байна вэ?
-0-18 насны хүүхдүүдийн хүндрэл харьцангуй бага байна. Гэхдээ хүүхдийн эрүүл мэндийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулвал нэлээд муудсан. Хавсарсан эмгэгтэй, суурь өвчтэй, зүрхний төрөлхийн хөгжлийн гажигтай, бодисын солилцооны эмгэгтэй хүүхдүүдийн дунд халдвар нэлээд гарч байгаа учир тэр хүүхдүүд маань хүндрэх эрсдэлтэй байгаа. Тиймээс бид угтуулах эмчилгээ хийх үүднээс хэвтүүлж байна. Халдвар яг одоо вакцингүй хэсэг рүү их тархаж байгаа учир урьдчилан сэргийлэх ажил их хийгдэж байна. Миний анзаарснаар 16-17 насны хүүхдүүдийн вакцины хамрагдалт хангалтгүй байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулалтад сайн хамруулах хэрэгтэй. Сайн чанарын вакцин хийж байгаа шүү дээ. Тэгээд доод насруугаа орохгүй бол намар нөхцөл байдал хүндрэх дүр зураг харагдаад байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан