ЭХЭМҮТ-өөс “Өнөр бүл” төвийн 120 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоог хийлээ

Монгол Улсад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үүсэж, хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмч нар Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төвийн 120 хүүхдэд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоог хийжээ.
“Тухайн үзлэг, оношилгоогоор эрүүл мэндийн тусламж шаардлагатай гэсэн хүүхдүүдийг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шат дараалан эрүүлжүүлэн, эмчлэх арга хэмжээ авна” гэж ЭХЭМҮТ-ийн эмч Д.Чулуунхүү мэдээллээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан