Өглөө бүр нэг аяга халуун бүлээн ус уухын ач тус


1. Хүний бие организмыг бүхэлд нь цэвэрлэж, тайвшруулдаг 
Хэрэв та өглөө бүр нэг аяга халуун ус уувал таны бүх бие хорт бодисоос өөрийгөө цэвэрлэдэг. Ийм учраас хэрвээ та өглөө хүйтэн ус уудаг байсан бол, үүнийг халуун усаар солиорой.
2. Бодисын солилцоог дэмждэг 
Халуун бүлээн ус өлөн үедээ уух нь хүний дотор эрхтэн систем хэвийн ажиллахад эерэг нөлөөг үзүүлж ходоод гэдэсний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
3. Өвчнийг намдаана 
Нэн ялангуяа сарын тэмдгийн өвдөлтийн үед халуун бүлээн ус уух нь хамгийн шилдэг жор гэж үздэг хүмүүс маш олон бий. Энэ үед халуун ус өлөн үедээ уувал гэдэс, хэвлий хэсгийн булчинг амрааж, улмаар өвдөлт намддаг. Мөн халуун ус хангалттай хэмжээгээр уух нь ямар ч төрлийн булчингийн өвдөлтийн үед эерэг нөлөөтэй.
4. Жин хасахад тусална 
Хэрэв та ямар нэг дэглэм барьж байгаа бол, өглөө бүр өлөн үедээ нэг аяга халуун ус уу. Таны дэглэмийн үр дүнг нэмэгдүүлэх болно.
5. Хөгшрөлтийн процессийг удаашруулдаг 
Хүн нас ахих тусам хүний биед хуримтлагдсан хорт бодис нэмэгдэж, улмаар хурдан хөгшрөхөд нөлөөлдөг. Үүний эсрэг хамгийн шилдэг тэмцэгч бол халуун бүлээн ус бөгөөд өглөө уусан халуун бүлээн ус хүний биеэс хорт бодисыг гадагшлуулж, арьсны уян хатан байдлыг дэмждэг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан