Гэрийн нөхцөлд шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх шилдэг арга


Шулуун гэдсийг салст, өтгөн, шимэгч, хорт бодисоос цэвэрлэх нь олон өвчнөөс зайлсхийх арга зам юм. Хүн шулуун гэдэс бүхий л амьдралын турш 100 орчим тонн хоол хүнс, 40 мянга орчим литр шингэнийг боловсруулж, хүний биеэс гадагшлуулж байдаг.
Үүнээс гадна хүний гэдсэнд 15 кг өтгөн, хорт материал удаан хугацааны турш хуримтлагдсан байдаг гэнэ. Баас, хортой бодис ингэж хуримтлагдах нь бидний бие махбодод маш муу. Хэрвээ танд доор дурдсан шинжүүдээс ядаж нэг нь илэрч байвал таны гэдэс муу ажиллаж байна гэсэн үг.
– Чихрийн шижин – Бодисын солилцоо удааширсан – Байнга өтгөн хатдаг – Элэгний өвчин – Бөөрөнд асуудал үүссэн – Хэт жин нэмж буй – Арьсны асуудал – Үений өвчин – Хумс, үсэнд асуудал үүссэн – Хорт
Шулуун гэдсээ хэрхэн цэвэрлэх вэ?
Бургуй тавьж цэвэрлэ болно. Энэ нь бүдүүн гэдэсний 50 орчим см-ийг л цэвэрлэдэг. Мөн гэдэсний ашигтай бактерийг алдагдуулах магадлалтай. Тиймээс ардын уламжлалт, аюулгүй аргаар хортой хаягдлаасаа салах боломжтой. Өдөрт 1-3 хоолны халбага маалингын гурил хэрэглэхэд л та гэдсэндээ шимэгч, салст, өтгөн хуримтлуулахаас сэргийлэхийн зэрэгцээ гэдэсний ашигтай бактериа устгахгүй үлдэх боломжтой.
Маалингын гурил (гадуур “Льяная мука” гэж байдаг) нь жин тогтворжуулж, бодисын солилцоог сайжруулж, цусан дахь холестериний түвшнийг бууруулдаг. Маалингын гурилыг ходоодны шархлаа, үрэвсэл, шээс дамжуулах замын халдвар, цистит, амьсгалын дээд замын үрэвсэл, илүүдэл жин зэрэг өвчний үед хэрэглэнэ. 21 хоногийн эмчилгээний дэглэм 1-7 дахь өдөр: Хоолны 1 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ.8-14 дэх өдөр: Хоолны 2 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ. 15-21 дэх өдөр:
Хоолны 3 халбага маалингын гурилыг 100 мл тарагтай хольж хэрэглэнэ. Маалингын үрийг нунтаглах, эсвэл шууд гурилыг нь худалдан авч хэрэглэж болно. Дээрх бэлдмэлээ өглөөний цайнаас өмнө өлөн элгэн дээрээ уугаарай. Өдөрт дор хаяж хоёр литр шингэн уух хэрэгтэй. Энэ эмчилгээг жилд нэг удаа хийж болно.
Эх сурвалж : Эрүүл мэнд сэтгүүл
Мэдрэлийн их эмч Г.Долгор: Таны толгой долоо хоногт 2-3 удаа
өвдвөл тархины эмгэгтэй байж магадгүй !!!
“Толгойн өвчин, тархины эмгэг” сэдвээр “Энх-Ундарга” мэдрэлийн эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Г.Долгортой ярилцлаа. Тус эмнэлэг нь 14 жил мэдрэлийн чиглэлээр дагнан ажиллаж байгаа юм. Хэрэв та бидэнд энэ сэдвээр асуулт илгээсэн бол ярилцлагаа заавал уншаарай. -Толгой нь өвддөггүй хүн бараг байхгүй байх. Энэ зовиур ер нь юунаас үүсдэг вэ. Удаан хугацаагаар толгой өвдөх нь ямар нэг аюултай байдалд хүргэх үү?
-Толгой өвдөх ямар ч өвчний үед гардаг шинж тэмдэг. Угаасаа өвдөж л байдаг гэж зүгээр орхиж болохгүй. Ялангуяа долоо хоногт 2-3 удаа толгой өвдөж байвал тархины ямарваа нэгэн өөрчлөлт, эмгэгтэй гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс толгой нь өвддөг хүмүүс давтамжийг нь мэдэх нь чухал. Өдөр бүр өвдөөд байвал зайлшгүй мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Тархины судасны нарийслаас болж толгойн өвчинтэй болж болно. Энэ нь судасны хатуурал, зохицуулалтыг алдагдал гэсэн хоёр үндсэн шалтгаантай байдаг. Тархины судасны хатуурлаас үүссэн цусан хангамжийн дутагдал нь эрт илрүүлбэл сайжирч, амархан эмчлэгддэг эмгэг.
-Зарим тохиолдолд толгой өвдөхтэй зэрэгцээд чих шуугиад, бие сулраад байдаг шүү дээ. Үүнийг ядарснаас л боллоо гэж тоохгүй байх нь бий?
-Тархины цусан хангамжийн дутагдлын үед мэдэгддэг шинжүүд бий. Толгой өвдөх, эргэх, үдээс хойш бие суларч, ажилдаа идэвхгүй болох, нойргүйдэх, юмаа мартах, чих шуугих зэрэг. Эдгээрийн хоёроос гурав нь байнга, эсвэл тодорхой давтамжтайгаар танд мэдэгдээд байвал яаралтай эмчид хандах хэрэгтэй. Тархины судасны эмгэг ийм шинжээр илэрч болно. Тоохгүй орхиж ер болохгүй. Ер нь 35-аас дээш насны хүмүүс тархины судасны бичлэгийг жилд нэг удаа хийлгэж байх хэрэгтэй. Энэ бичлэгээр үйл ажиллагааны өөрчлөлт байна уу, органик судасны нарийсал байна уу гэдгийг тогтоодог.
Хэрэв оношийг нь зөв тогтоочихвол толгойн өвчинг цаг алдалгүй эмчлэх боломжтой болдог юм. Ялангуяа толгой их өвдөж, дотор муухайрч, халуурах шинж тэмдэг давхцвал мененгит, тархины хатуу хальсны үрэвслүүд явагдаж байж мэднэ. Мөн харвалт, хавдрын үед ийм байдлаар илэрч болдог юм. Мэдрэлийн гаралтай өвчнүүд нь минут, секундээр хүндэрдэг учраас цаг алдаж огт болохгүй. Ялангуяа бид хүүхдэдээ илэрсэн ийм шинж тэмдгийг хоолны хордлого, ходоод гэдэсний хямралтай хольж хутгах гээд байдаг аюултай.
-Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил, техник технологийн хөгжилтэй зэрэгцээд хүмүүсийн оюуны ачаалал ихэсч, толгойн өвчин нэмэгдэх болсон. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Нийгмийн хөгжилтэй холбоотойгоор бага насны хүүхдэд ч толгойны өвдөлт байна. Стрессээс гаралтай өвчнүүд элбэгшсэн шүү дээ. Ажил бүтэхгүй байх, амьдралын бага зэргийн бэрхшээлээс болж бид их стрессддэг. Гол шинж тэмдэг нь толгой өвдөж, нойргүйдэх. Бүх л юм тайван бус, нэг л болж өгөхг үй байгаа юм шиг санагддаг. Ийм тохиолдолд хамгийн чухал эмчилгээ бол өөрийгөө тайвшруулах. Эм уух нь тийм ч оновчтой сонголт биш юм.
-Стрессээ тайлахгүй удвал ямар хор уршигтай вэ? -Стресс нь үйл ажиллагааны гаралтай эмгэгт тооцогддог. Энэ нь даамжирвал бүх эрхтэн системд нөлөөлнө гэсэн үг. Стрессийн 70-80 хувьд нь нуруу чилж өвддөгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Нурууны өвчтэй болчихож гээд шинжилгээ өгөөд гүйгээд байдаг. Сэтгэл санаа тавг үйтэхэд сээр нуруу, бү- сэлхий хавиар чилнэ. Мөн нойргүйднэ. Нэг шөнө бүтэн унтахгүй байхаас илүү 3-4 цаг унтаад сэрэх өнгөц унталтууд архаг нойргүйдэлд хүргэдэг юм шүү. Стресс нь ийнхүү даамжирсаар ходоод, гэдэс, хоол боловсруулах замын үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Цөс агших, өтгөрөх нь үүнтэй холбоотой байж болно. Тиймээс стрессээс аль болох хурдан гарах ёстой юм.
-Бид толгойн өвчин, сэтгэл санааны тавгүйтлээ эмээр дарах дуртай. Парацетамол, цитрамон гэх мэт?
-Толгой өвдөх нь бүх л өвчний үед илэрдэг гэж би хэлсэн. Хамгийн гол нь ямар өвчний үед өвдөж байгааг нь мэдэх ёстой. Хэрэв даралт ихдээд толгой өвдсөн бол даралтын эмээ уу. Зүрх өвдсөн бол зүрхний эмээ уу. Гэтэл юуг нь мэдэхгүй байж толгойны эмийг тааж уугаад ерөөс хэрэггүй. Бүр өвдөөд болохгүй бол өвчин намдаах эм хэрэглэж болно л доо. Гэхдээ мэргэжлийн эмчид заавал эхэлж хандах ёстой. Толгойны өвчинг таавраар намдаах нь сайн биш.
-Хоол, цай бага зэрэг холдоод, ажлын ачаалал нэмэгдээд ирэхээр толгой бас өвддөг. Ядаргаа гэсэн оношийг өөртөө тавиад л эм уучихдаг шүү дээ?
-Ядаргаа гэсэн онош манай мэдрэлд байдаггүй гэдгийг мэдэх үү. Ядраад, толгой өвдлөө гэж хүмүүс ярих дуртай. 80-аас дээш настангууд л ядардаг байх. Тэр байтугай хоол, цай холдоход толгой өвдөнө гэж ер нь байхгүй шүү. Хэрэв мэдрэлийн систем эрүүл л бол хоол холдох, ажлын ачаалал ихсэх зэрэгт дасан зохицохдоо сайн байдаг юм. Хэрэв энэ чадвараа алдсан бол тархины ямар нэг эмгэг байна л гэсэн үг. Тэгэхээр толгойны өвдөлтүүд заавал нэг шалтгаантай. Ядрах төдийд толгой өвдөх шинж тэмдэг 50-60 насанд л тохионо гэдгийг санаарай.
Хүмүүс юм л бол “Ядарчихлаа, хөгширч байх шиг байна” гэх зэргээр өөрийг өө тайвшруулдаг. Гэтэл хөгшрөлт гэдэг зүйл чинь 60 наснаас л эхлэх ёстой юм шүү дээ. Эрдэмтнүүдийн үздэгээр 70-аас дээш насанд ядаргаа гэсэн ойлголтыг авч үзэх ёстой. Манайхан ядаргаа гэсэн оношоор халхавч хийгээд өвчнөө хүндрүүлээд байх юм. Гучин жилийн өмнө тархины бага зэргийн эмгэгтэй хүнд хоёр, гурван витамин бичиж өгөөд явуулдаг байсан бол одоо хэвтүүлж эмчлэхээс наашгүй болчихож. Нэгдүгээрт бид өөрсдөдөө хайнга хандаж байна. Нөгөөтэйгүүр нийгмийн хөгжил нөлөөлж байгаа юм.
-Уншигчаас ийм асуулт ирсэн байна. Арав гаран жил толгой нь өвджээ. Эмч үзээд “мигрен” гэсэн онош тавиад, эмчлэгдэхгүй өвчин гэсэн байна. Ер нь толгойн өвчин, тархины эмгэгүүд эмчлэгдэхгүй байх нь хэр олон бэ?
-Оношоо бүрэн тогтоох хэрэгтэй. “Мигрен” биш ч байж болно. Мөн байсан ч үйл ажиллагааны гаралтай эмгэгүүд учир аюултай биш. Арван жил өвдсөн бол оношоо сайн гаргуулаад эмчилгээнд ороход хавдар болчихоогүй л бол эмчлэгдэнэ. Онош оновчтой байвал эмчилгээ сайн байдаг. Таасан арван эм ууснаас оновчтой нэг эм уух нь чухал. Толгой нь өвддөг хүн бүр оношоо зөв тодорхойлуулах хэрэгтэй. Тэгвэл толгойны өвчин эмчлэгдэнэ. Утаа тортогтой, агааржуулагч муутай өрөөнд ажилладаг бол тархинд хүчилтөрөгч дутсанаас толгой байнга өвдөнө биз дээ. Хэрэв орчноо соливол зүгээр болдог. Тэрэнтэй адил мэргэжлийн эмчид хандах нь чухал гэдгийг дахин хэлье.
-Та мэдрэлийн эмчээр хэр удаан ажиллав. Анх эмчилж байсан болон өнөөдөр ирж байгаа өвчтөнгүүдийн хооронд ямар ялгаа байна?
-Ер нь өвчин их залуужиж байна. Намайг анх мэдрэлийн эмч болоход толгойн өвчин ийм их байгааг үй. Би 1976 оноос хойш энэ чиглэлээр дагнан ажиллаж байгаа. Манай эрүүл мэндийн салбарт тулгамдсан, сэтгэл эмзэглэмээр нэг асуудал байна. Юу гэвэл цусны даралт ихсэх өвчин. Энэ бол эдгэдэг өвчин, ядаж л эмээ уугаад явбал хүндэрдэггүй. Гэтэл бидний хайхрамжгүй байдлаас болж харвалт огт буурахгүй байна. Тэр байтугай залуужиж, 30-40 насныхан бидний нүдэн дээр харвадаг боллоо. Гол шалтгаан нь цусны даралт шүү дээ. Үүнийг багасгахын тулд өрхийн эмчээс эхлээд шат шатны байгууллага онцгой анхаарал хандуулж, зөвлөгөө өгч баймаар байх юм.
-Хүн тархиа ямар нэг хэмжээгээр амрааж байх ёстой гэж би боддог. Харин оюуны хөдөлмөр тархинд дасгал болдог гэсэн яриа бий?
-Хүний төв мэдрэлийн систем биеийн бүх л мэдрэл үүдийг удирдаж байдаг. Тэгэхээр хүн ачаалал авахын хажуугаар тодорхой хэмжээгээр амарч байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд оюуны ачаалалд хэт өртдөг болсон байна. Ялангуяа бага, дунд ан гийн хүүхдүүд. Хичээлдээ явчихаад гэртээ ирэхэд нь аав, ээж нь гэрийн даалгавраа хий гэж шаналгана. Тэр хүүхдэд тархиа амраах цаг өгөхгүй байгаа байхгүй юу. Улирлын амралт гэж хэдхэн хоног өгчихөөд өчнөөн гэрийн даалгавар өгчихдөг. Үүнээс болж стресстэй хүүхэд олон болох нь. Хүн байнга хийдэг зүйлээсээ огт өөр юм хийж, бухимдалгүй байх нь тархины маш том амралт болдог.
-”Энх-Ундарга” эмнэлэг мэдрэлийн чиглэлээр хэдэн оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулсан бэ. Танай үйлчлүүлэгчдийн дунд ямар өвчин зонхилох хандлагатай байна?
-1996 оноос 14 жил мэдрэлээр дагнан ажиллаж байна. Хэрэв чанартай эмчилгээг хүргэе гэвэл чаддаг юмаараа л дагнах ёстой. Манайх сувиллын 30, эмчилгээний 15 ортой. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь судасны эмгэгтэй хүмүүс байна. Тархины цусан хангамжийн дутагдал, нурууны өвдөлт, тархи нугасны гэмтэлтэй хүмүүс их ирж байна. Ер нь ямар ч өвчний үед цаг хугацаатай уралдах чухал. Манай эмнэлэг ч энэ шаардлагыг өндөр тавьдаг.
Эмчилгээний чанар гэдэг ойлголтын эхэнд цаг хугацаатай уралдах, дараа нь мэдлэг чадвар, эмийн чанар, хүний төлөө гэсэн ёс зүй байх ёстой гэж би боддог юм. Хүнд өвчнөө эмчлүүлэхийн тулд цаг авч үйлчлүүлдэг асуудлыг би ойлгодоггүй. Манай томоохон эмнэлгүүд бүгд ийм системд орсон. Гэтэл хүнд өвчтэй хүн 20 хүний ард дараалж байгаад амжихгүй буцвал яах вэ. Тэр хүн цаг алдана гэдэг төдий хэмжээгээр эмчилгээ нь хүндэрнэ гэсэн үг. Хэрэв эмнэлгийн дарга нарт сэтгэл байвал энэ асуудлыг шийдэх боломжтой шүү дээ.

http://tatap.mn/17413.html
Ярилцсан Б.Солонго
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан