Шулуун гэдсээр цус алдах


Ихэвчлэн хүндээр бие засах үед өвдөлтгүй тохиолдолд 00-ийн суултуур цусаар будагдах, ариун цэврийн цаас эсвэл дотуур хувцас  цусаар будагдах үед цус гарсныг анзаардаг.
Өтгөн их хатаж саатснаас  шулуун гэдэсний цусан хангамж багассанаар шулуун гэдэсний хураагуур буюу венийн судсыг өргөсгөж шулуун гэдэсний цусан хангамж багасна. Ингэснээр шулуун гэдсэнд жижиг шархлаа, шарх үүсгэн цус алдамтгай болгодог.
Цус алдалтын үед өвдөлт өгч зовиурлахгүй байгаа тохиолдолд өвчтөн тоохгүй удаан хугацаагаар явах тохиолдол байдаг. Ингэж удаан явж бага багаар цус алдсаар цус багадалтанд ордог. Ялангуяа эрчүүд цус багадалтанд орох нь элбэг бөгөөд эргэн сэргэж хугацаа урт байдаг.
Цус алдалтыг ихэнхи хүмүүс шамбарамтай болж гэсэн дүгнэлт хийж өвдөлт өгөхгүй л бол эмнэлэгт хандахаа хойш тавин явсаар хугацаа алддаг.  Гэтэл цус алдалт нь нэлээд хэд хэдэн өвчний үед гарах нийтлэг шинж. Магадгүй энэ нь бүдүүн гэдэсний хавдар байж болзошгүй тул та бүдүүн шулуун гэдэсний эмчид яаравчлан үзүүлээрэй.
Эмч таны  өвчний явц, шинжийг үндэслэн шулуун гэдэсний хурууны үзлэг хийж шаардлагатай тохиолдолд шулуун гэдэс дурандах шинжилгээг хийж оношийг бүрэн тавьж эмчилнэ.
Эх сурвалж: hedu.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан