Европын орнууд ковидыг “гартаа авч“, халдвар хамгааллын дэглэмээ цуцалж эхэллээ


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Европ дахь захирал Ковид-19 тахлын үед Европ тив удахгүй амгалан тайван байдалд орох магадлал өндөр талаар хэлжээ. Доктор Ханс Клюге вакцинжуулалтын түвшин өндөр байгаа учир өвлийн төгсгөл үе гэхэд омикроны тархалт ч сулрах болно гэж мэдээлсэн байна.
Европын хэд хэдэн орнууд коронавирусийн хязгаарлалтыг зогсоож байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Европ даяар 12 сая орчим шинэ вирусийн тохиолдол илэрсэн нь хамгийн өндөр бүртгэгдсэн тохиолдол боловч эмнэлгийн хүнд тусламж шаардлагатай хүмүүсийн тоо өмнөх үеүдтэй харьцуулахад бага байжээ.
Дани улс энэ долоо хоногийн эхээр амны хаалт зүүх зэрэг бүх дүрмийг цуцалсан Европын холбооны анхны улс боллоо.
Тохиолдлын тоо харьцангуй өндөр хэвээр байгаа ч, вакцинжуулалтын хувь мөн өндөр байгаа учир вирусийг "ноцтой аюул" гэж үзэхээ больсон гэж эрх баригчид мэдэгдэв.
Үүний дараагаар Норвеги Улс хөл дэглэмүүдээ цуцлах болсноо зарласан ба Швед Улс энэ сарын 9-нд дотоодын бараг бүх хязгаарлалтаа цуцална гэж мэдэгдэв.
ДЭМБ-ын доктор Клюге хамгаалалтын дэглэмийг сулруулах боломжтой болохыг зарласан хэдий ч вакцинжуулалтын ажлаа үргэлжлүүлэхийг уриалсан байна. Тэрбээр эрсдэлт бүлгийн хүмүүсийг цаашид хамгаалахыг уриалж, хил дамнасан вакцины солилцоог эрс, тууштай нэмэгдүүлэх шаардлагатай талаар дурджээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан