Сэтгэлийн хямралыг ойлгох нь


Удамшлын хүчин зүйлүүд: Хэн нэг нь сэтгэл гутралаар өвдөж байсан гэр бүлийн өөр гишүүн мөн өвдөх аюул байдаг боловч энэ нь удамшсан биологийн өртөмтгий байдлын шинж байж болно.
              Сэтгэл гутралын шалтгаанүүд
   Удамшлын хүчин зүйлүүд: Хэн нэг нь сэтгэл гутралаар өвдөж байсан гэр бүлийн өөр гишүүн мөн өвдөх аюул байдаг боловч энэ нь удамшсан биологийн өртөмтгийн байдлын шинж байж болно. Хоёр туйлт эмгэгийн хувьд энэ аюул өндөр боловч ийм удамшилтай хүн бүр сэтгэл гутралаар өвдөнө гэсэн үг биш. Удамшлын хүчин зүйлгүй хүн ч сэтгэл гутралаар өвдөх тохиолдол байдаг.
    Биохимийн хүчин зүйлүүд: Тархины биохими сэтгэл гутралаар өвдөх хүчин зүйлүүдийн нэг болж өгдөг. Тархин дахь синапсын завсрын серотонин, допамин мэтийн нейротрансмиттеруудын дутмагшлаас болж сэтгэл гутрал үүсдэг гэж орчин үед үзэж байгаа. Гэхдээ эдгээр нейротрансмиттеруудын дутмагшлын шалтгаанууд хараахан тодорхой биш байгаа юм.
   Орчин буюу бусад стресс хүчин зүйлүүд: Гарз хохирол, бүх төрлийн харилцааны зөрчлүүд, санхүүгийн асуудал, амьдралын хэв маягийн өөрчлөлт мэтийн олон хүчин зүйл сэтгэл гутралаар өвдөхөд хүргэдэг. Зарим тохиолдолд янз бүрийн хурц эсвэл архаг өвчин сэтгэл гутралыг эхлүүлдэг. Мөн архидалт, мансуурал сэтгэл гутралын нийт тохиолдлын 1/3-ийн шалтгаан болдог.
    Сэтгэл зүй болон нийгмийн бусад хүчин зүйлүүд: Гутранги үзэлтэй, сул дорой, өөрийгөө, өөрийнхөө амьдралыг жолоодож чаддаггүй гэсэн бодолтой хүмүүс эсвэл ямар ч асуудлаар маш их санаа зовдог хүмүүс сэтгэл гутрах магадлал өндөр. Бүх зүйлийг төгс байлгахыг хичээдэг, бодит байдлыг бодитоор үнэлэх чадвар муу хүмүүс ч өвдөх эрсдэл их байдаг.
                  Сэтгэл гутралыг даван туулахад тус болох энгийн аргууд
   Биеийн тамирын хөнгөн дасгалууд, кино үзэх, бөмбөгтэй тоглоомууд, шашны болон нийгмийн арга хэмжээнүүдэд оролц;
Хэрэгжүүлэх боломжтой цөөн тооны ажил төлөвлөн гүйцэтгэ;
Том зорилго тавьсан тохиолдолд түүнийг хэдэн хэсэг жижиг зорилтуудад задлаад, тэр дундаас хамгийн чухлыг нь сонгон биелүүлэхийн тулд чадах бүхнээ хий;
Өөр хүмүүстэй хамт байж, хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцаж байхыг хичээ, ганцаараа байснаас энэ нь хавьгүй дээр;
Сэтгэл санаа, биеийн байдлыг сайжруулж болох бүхэн оролц;
Өөрийн эрүүл мэндийн байдлыг анхаар;
Архинд татагдах сонирхолоо барьж тэвч. Архи сэтгэлийн гутралыг түр зуур тайтгаруулах боловч эцэстээ бүр илүүд гутралд оруулдаг.
Нойргүй байгаадаа хэт санаа зовсны хэрэггүй.
Сэтгэл санаа гэнэт биш аажимдаа л сайжирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй, эдгэрэхэд цаг хугацаа шаардлагатай байдаг. Сэтгэл гутрал эдгэрэх үед эхлээд хоолны дуршил, дараа нь нойр сайжирч, тэгээд сэтгэл санаа сэргэдэг.
Сэтгэлийн хөдөлгөөнөө аль болох гадагш гаргахыг хичээ. Уйлмаар байвал уйл, уур чинь хvрвэл орилж чарла, хэн нэгэнтэй сайхан яримаар байвал ярь.
Сэтгэл гутралаас гартлаа чухал шийдвэр гаргахаа хойшлуулсан нь дээр.
Ойр дотныхоо хүмүүсийн тусламжийг хүлээн аваарай.
Ижил төрлийн бэрхшээл, зовлонтой хүмүүс нийлж, өөр өөрсдийн сэтгэлийн зовлонг сэтгэлээ онгойтол ярихын зэрэгцээ бусад хүмүүс энэхүү бэрхшээлийг хэрхэн даван туулж байгааг сонсох нь тустай байдаг.
Энэ бүхнийг хийгээд эхэлмэгц та өөртөө тусалж чадна гэдгээ мэдрэх болно.
 
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
https://www.baikemy.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан