Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь мэдрэлийн ядаргаа, стрессийг бууруулдаг. Өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх нь эрч хүчтэй, сэтгэл өөдрөг байхад тусална.
Тогтмол хөдөлгөөн хийж байхын тулд:
- Хоол хийж байхдаа, гэрээ цэвэрлэж байхдаа хөгжмийн аянд бүжиглэ
- Ажилдаа алхаж явж, алхаж ирэх
- Цахилгаан шатаар бус шатаар яв
- Хүүхэдтэйгээ тогло
- Усанд сэл
- Гүй
- Аэробикийн дасгал хий
- Ууланд алх
Стресс, ядаргааг арилгах бусад арга:
- Хайртай хүмүүстэйгээ хамт бай
- Кино, тоглолт, үзвэр үз
- Оройн хоолоо гэр бүлээрээ хамтдаа ид
- Сонирхолтой клуб, холбоонд нэгдэж шинэ найз нөхөдтэй болоорой.
- Хангалттай унтаж амрах
- Тогтмол цагт эрүүл, зөв хоолло
- Өдрийн тэмдэглэл хөтөл
- Ном унш
- Ваннд ор
- Хөгжим сонс