Коронавируст халдварын 296 тохиолдол батлагдав

Монгол Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 296 тохиолдол батлагджээ. Энэ нь уржигдрынхаас 157 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хугацаанд гурван хүн нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1947 хүн амиа алдсаныг бүртгээд байна.
 
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 144 нь нийслэлд, 152 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 20 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4259 хүний 92 нь нэн хүнд, 1573 нь хөнгөн, 2104 нь хүндэвтэр, 490 нь хүнд байдалтай байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан