COVID-19: Өвөр Монголд шинэ тохиолдол бүртгэгдэлгүй өнжлөө

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 9-ний мягмар гарагт эх газрын Хятадад дотоодын халдвар 39 шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс 17 нь Ляонин, 8 нь Хэнань, 5 нь Хэбэй, 4 нь Хэйлунцзян, Цзянси, Юньнаньд тус бүр 2, Сычуаньд нэг тохиолдол илэрчээ.
Мөн гадаадаас ирсэн 15 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Харин нас баралт бүртгэгдсэнгүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан