Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 70 гаруй мянган шинэ тохиолдол илэрч байна

Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 73'727 шинэ тохиолдол илэрч, нийт өвчтэй хүний тоо 2'993'131 болжээ.
Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо Бямба гарагийн байдлаар дэлхий даяар 200,000-д хүрч, коронавирусийн халдвар авсан хүний тоо 2.9 саяд ойртлоо. Нийт нас барсан тохиолдлуудын тал орчим хувь нь АНУ, Испани, Итали улсуудад оногдож байна. Бямба гарагийн байдлаар АНУ-д 52,000, Италид 25,000, Испанид 22,000 гаруй хүн нас бараад байв. Covid-19 өвчнөөр эхний 100,000 хүн нас барахад 91 хоног болсон бол 200,000 хүрэхэд 16 хоног болжээ. Харьцуулбал дэлхийн хамгийн аюултай халдварт өвчнүүдийн нэгэнд тооцогддог малариа өвчнөөр жил бүр 400,000 орчим хүн нас бардаг байна. Хамгийн олон халдвар бүртгэгдсэн дэлхийн 20 улсын дотроос хүн амтай нь харьцуулбал хамгийн олон эндэгдэлтэй нь Бельги улс болж байгаа юм. Тус улсад 10,000 хүн тутамд 6 эндэгдэл оногдож байгаа бол Испанид энэ үзүүлэлт 4.9, АНУ-д 1.6 байна.
ОХУ-д коронавируст халдвар авагсдын тоо дөрөвдүгээр сарын 24-нд 60 мянга хүрч байсан бол гурван хоногийн дотор 80 мянгыг давлаа.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан