Төрийн албан хаагчид Covis-19 халдварын тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллана

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах хуваарийг Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын дарга баталсан. Үүний дагуу өнөөдрөөс төрийн албан хаагчид нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж эхэллээ. Нийт 29 байгууллагын 417 албан хаагч коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Тухайлбал, НЗДТГ-ын 10 албан хаагч НОК-т, Нийслэлийн Архивын газрын 19, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас 12, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 35 албан хаагч Баянгол дүүрэгт, дүүргийн дуудлага мэдээллийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн түр бүлэг, эмийн багц савлах зэрэг ажил хийж байна.
244126598_242948071124501_646279916392302344_n_20211003045653 Төрийн албан хаагчид Covis-19 халдварын тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллана
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ажилтан Г.Энхжаргал “Баянгол дүүргийн дуудлага мэдээллийн төвд ирж байгаа дуудлагын дийлэнх нь иргэд эмнэлэгт хэвтэх хүсэлтэй байгаа болон шинж тэмдэг илэрч байгаа талаар, мөн өрхийн эмч нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн мэдээллийг өгч байна” гэлээ.
243560208_913436495972297_5520684227918510546_n_20211003045648 Төрийн албан хаагчид Covis-19 халдварын тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллана
НОК-оос гэрийн хяналт ажиглалтыг сайжруулах, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил зохион байгуулж байна. ӨЭМТ-үүд үндсэн үйл ажиллагаа болон ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
НОК ковидын тусламж үзүүлэх үйл ажиллагааг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллаж байна. Нэг хороонд коронавирусийн 300 хүртэлх тохиолдол бүртгэгдвэл тухайн хорооны ӨЭМТ-ийн эмч, ажилчид хариуцан ажиллана. Харин 300-гаас дээш тохиолдол бүртгэгдвэл нэмэлт багийг ажиллуулж байна гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Мөн тэрбээр “Өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт 900-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн нэг хороо, 300-гаас дээш тохиолдол бүртгэгдсэн дөрвөн хороо байна. Дүүрэг бүрийн ачаалал долоо хоногоор өөрчлөгддөг. Өмнөх долоо хоногт Баянзүрх дүүрэг анхаарал татаж байсан бол энэ долоо хоногт Баянгол дүүрэг анхаарал татаж байна. Тиймээс НОК-оос нэмэлт багийг тухайн үед нь менежмент хийн ажиллуулна” гэсэн юм.
243450830_1728958874160682_631304751958756377_n_20211003045646 Төрийн албан хаагчид Covis-19 халдварын тусламж, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллана
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан