Иммуноглобулиныг хүүхдүүдэд тарих шийдвэр эцэслэн гараагүй

Иммуноглобулиныг 0-11 хүүхдэд дархлаа дэмжих тарилга тарина гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байна. Энэ талаар одоогийн байдлаар Эрүүл мэндийн яаманд албан ёсны мэдээлэл ирээгүй байгаа бөгөөд НЭМҮТ уг судалгаа, шинжилгээний ажлыг хийж байгаа юм.
Тухайн үйлдвэрлэл, судалгааны ажлыг НЭМҮТ хариуцдаг бөгөөд тухайн байгууллага нь энэ талаарх мэдээллээ өгөх болоогүй, судалгаа, шинжилгээний ажлын нарийвчилсан үр дүн гарахаар танилцуулах юм.
Иммуноглобулин гэдэг нь эсрэг биеийн уураг юм. Өөрөөр хэлбэл вирусийн эсрэг тэмцэх чадвартай өөр хүний биед үүссэн эсрэг биеүүдийг агуулсан уургийг цусан дахь сийвэнгээр дамжуулж эсрэг бие тогтоогүй хүмүүст тарих боломжтой бэлдмэл юм. Энэхүү бэлдмэлийг Монгол Улсад 1970-1980 онд үйлдвэрлэж, сургуулийн насны хүүхдүүдэд томуу болон томуу төст өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байсан ажээ.

эх сурвалж: UBN.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан