Коронавирусийн эсрэг вакцинд 12-оос дээш насныхныг хамруулж байгаа билээ. Харин вакцинд хамрагдах боломжгүй 0-11 насны хүүхдэд дархлаа дэмжих, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор имммуноглобулин тарих болсон тухай мэдээлэл гараад байна.
Энэ талаар НЭМҮТ-ийн Биотехнологийн Нууцын албаны дарга Б.Ичинхорлоогоос тодрууллаа.
Тэрбээр “Бага насны хүүхдүүдийн дархлаа дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Дархлаа султай, шаардлагатай хүүхдэд эмчийн заавраар имммуноглобулин бэлдмэлийг тарина. Тэрнээс хүүхэд бүрт тарина гэсэн үг биш” гэв.