Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 онд 33.4 мянга болж, өмнөх оноос 11.9 мянга (26.2%)-аар буурчээ.
Тодруулбал:
- Салхин цэцгээр өвчлөгчид 7769 (72.9%)-өөр,
- Цусан суулгаар өвчлөгчид 2808 (51.6)-аар,
- Вирүст хепатитаар өвчлөгчид 174 (33%)-өөр,
- Сүрьеэгээр өвчлөгчид 285 (7.9%) –аар,
- Гонококкт халдвараар өвчлөгчид 641 (11.1%)-ээр,
- Трихомониазаар өвчлөгчид 534 (10.7%)-өөр,
- Тэмбүүгээр өвчлөгчид 540 (7.6%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд: \2020 оны 12 дугаар сард\
- Бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 970 болж, өмнөх сараас 60 (5.8%)-аар,
- Цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 5 (18.5%)-аар,
- Гэдэсний халдварт өвчин 40 болж, 52 (56.5%)-оор,
Эрүүл мэнд 38 амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 306 болж, 973 (76.1%)-аар буурч, харин бусад өвчлөл 738 болж, 102 (16%)-оор нэмэгджээ.
Түүнчлэн Улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 311 болсон байна.