Мөөгөнцөр өвчний шалтгаан антибиотиктай холбоотой юу?


Мөөгөнцөр өвчний үүсгэгч нь кандид хэмээх бичил биет бөгөөд уг өвчин нь бэлэг эрхтний, амны хөндийн, ходоод гэдэсний, арьсны гэх мэт олон хэлбэрээр явагдана. Шалтгаан нь удаан хугацаагаар замбараагүй антибиотик хэрэглэснээс үүснэ.
-Эрэгтэй хүнд мөөгөнцөр өвчин яаж илрэх вэ? 
Эрэгтэй хүнд илрэх шинж нь аль эрхтний мөөгөнцрөөс шалтгаална. Жишээ нь: амны хөндийн мөөгөнцөр бол амны салст дээгүүр цагаан өнгөр сууж шүлс гоожиж хөндүүр өвчинтэй болно. Бэлэг эрхтнийх бол илрэх шинж эмэгтэй хүнийхээс арай өөр. Ялгадас гээд гараад байх юмгүй. Харин гадна бэлэг эрхтэн дээр цагаан аарц шиг юм наалдах шинж мэдрэгдэнэ. Мөөгөнцөр нь зөвхөн амны салстыг хамраад зогсохгүй дотор гэдсийг хамарч гарах тохиолдол бий. Энэ үед гүйлгэх, бие сулрах, хүнд хэлбэрийн үед бие зарайх зэрэг шинж өгч болно. Энэ нь мөөгөнцрийн хүнд хэлбэрийн үед илэрдэг шинж юм. Ихэнхи тохиолдолд насанд хүрсэн эрэгтэй хүнд мөөгөнцрийн шинж тодорхой мэдрэгдэхгүй явагдана. Дархлаа суларсан тохиолдолд арьсны мөөгөнцөр үүсдэг.
Мөөгөнцөр нь бэлгийн замын халдварт өвчин мөн үү? Нууц хугацаа гэж байх уу ? 
Мөөгөнцөр нь бэлгийн замын халдварт өвчин биш. Антибиотик эмийг замбараагүй хэрэглэснээс болж үүсдэг өвчин. Түүнд нууц хугацаа гэж байхгүй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан