Хар перец нь олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг


Хар перецний найрлага дахь пиперин нь хэлний амт мэдрэх булцууг идэвхижүүлж, нойр булчирхайн шүүрэл ялгаралтыг ихэсгэдэг. Мөн гэдэсний хананы булчинг чангаруулж, хоолны шингэц, гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг ба ингэснээр хүнсний бүтээгдэхүүн хоол боловсруулах замаар сайн шимэгдэж, өтгөн биеэс түргэн зайлуулагддаг ба ингэснээр биеийн жингээ хаяхад тань тусална.
Хар перец нь олон өвчнөөс урьдчилан сэргийлдгийг тогтоожээ.
Хавдар: Пиперин нь хавдраас сэргийлэх үйлчилгээтэйг лабораторийн судалгаанууд баталжээ. Хар перец тогтмол хэрэглэснээр бүдүүн гэдэсний хавдрын эсийн ургалт саардгийг судлаачид тогтоожээ. Хөхний хавдартай хулганы хоолонд хар перецний хандыг нэмснээр амьдрах хугацаа 65%-аар уртсаж байжээ.
Артрит: Солонгосын судлаачид пипериныг үрэвсэл намдаадгыг нээсэн бөгөөд үе мөчний өвчтэй хүмүүст хэрэглэхэд тустай.
Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ: Пиперины хандыг туршилтын амьтдад өгөхөд ой санамж алдагдал нь багасч, мэдрэлийн эсийн сөнөрөл буурч байсан байна.
Тархины үйл ажиллагааг дэмжинэ: Пиперин нь сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй, танин мэдэхүйн үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг.
Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ: Хар перец нь цусны даралтыг бууруулдаг ба өөх тос ихтэй хоол иддэг туршилтын амьтдад хар перец эсвэл пиперин өгөхөд исэлдэлт явагдаж, судас хатуурах нь буурч байсныг тогтоожээ.
Шүд цооролтоос урьдчилан сэргийлж, эмчилдэг
Хар перецийг өвчний эмчилгээнд хэрэглэхээс илүүтэйгээр хоол хүнсэндээ амт оруулж, давхар ач тусыг мэдрэх боломжтой.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан