Кубын “Abdala” вакцин 92.28 хувийн үр дүнтэй болох нь батлагджээ

Куба улсын Генийн инженерчлэл, био технологийн төвийн гаргаж авсан  коронавирусний эсрэг “Abdala” вакцины үр дүн 92.28 хувьтай гарсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. 
Гурван тунгаар хэрэглэх тус вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан хоёр дахь вакцин болж байна гэж тус төвийн мэдэгдэлд онцолжээ.
Үүнээс өмнө Кубын биотехнологийн “BioCubaFarma” компаниудын групп “Финли” хүрээлэнгийн боловсруулсан “Soberana 02” вакцин 62 хувийн үр дүнтэй гэж мэдээлж байсан билээ.
Одоогийн байдлаар Кубын эрдэмтэд КОВИД-19 халдварын эсрэг “Финли” вакцин боловсруулах хүрээлэнгийн Soberana 01, Soberana 02, Soberana Plus, “Abdala” болон Генийн инженерчлэл, био технологийн төвийн гаргаж авсан “Mambisa таван төрлийн вакцин бүтээгээд байна.
Эдгээрээс “Soberana 02” болон “Abdala” вакцин үйлдвэрлэлийн шатанд байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан