ЭМЯ: 1622 хүнээс халдвар илэрсний 30 нь Афгинастанаас ирсэн иргэд

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн дотор 10653 хүнээс шинжилгээ авахад 1622 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 72104 болж байна. 1100 нь Улаанбаатарт, 491 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 30, эрүүл мэндийн ажилтан халдвар авсан 1 тохиолдол бүртгэгджээ. 
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
  • Эрдэнэт 63,
  • Дархан 18,
  • Төв 34,
  • Булган 14,
  • Баянхонгор 47 ,
  • Дорнод 3,
  • Говь-Алтай 77,
  • Архангай 25,
  • СҮхбаатар 38,
  • Хөвсгөл 13,
  • Ховд 15,
  • Баян-Өлгий 3,
  • Өвөрхангай 26,
  • Сэлэнгэ 9,
  • Дундговь 31,
  • Завхан 3,
  • Говьсүмбэр 11,
  • Увс 14 бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт 684 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 56253 боллоо.
Нийт 7498 хүн эмчлэгдэж байгаагаас 4725 нь хөнгөн, 2012 нь хүндэвтэр, 623 нь хүнд, 138 нь маш хүнд байна.
59, 50, 44, 48, 67, 82, 82, 56 насны 8 хүн нас барж, Ингэснээр нас барсан хүний тоо 342 болж байна" гэлээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан