Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дундговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Орхон, Сүхбаатар аймгийн 91 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын 346 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 28.7хувиар, эпидемиологийн 18 дугаар долоо хоногтой харьцуулахад 23 тохиолдлоор тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Он гарсаар хачигт риккетсиозын 297 сэжигтэй тохиолдлын 17(5.7хувь), хачигт боррелиозын 34 сэжигтэй тохиолдлын 3(8.8хувь), хачигт энцефалитын 15 сэжигтэй тохиолдлын 1(6.6хувь)нь тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр тус тус онош батлагдсан.