Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайн ажилчдыг эхний ээлжинд хамруулна. ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх юм. Нэгдүгээр баг тавдугаар сарын 2-нд, хоёр, гуравдугаар баг ирэх сарын 4-нд дээрх чиглэлийн уурхайн ажилчдыг вакцинжуулж эхэлнэ. Чиглэл бүрт эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакцин тээвэрлэж, түргэний 3 машиныг ЗХЖШ-аас гаргах аж. Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагджээ.