Өнөөдөр /2021.04.13/ 14:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 179 эмч, ажилтан ажиллаж байна.
Тэд одоогоор 60-аас дээш насны 1,009 иргэнийг дархлаажуулжээ.
Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд нийт 493,126 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна.