Улсын хэмжээнд B, C вирүсийн илрүүлэг шинжилгээнд 707,362 иргэн хамрагдлаа


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаа 2018 оны 4 сарын 2 ны өдрөөс эхлэн 15-39 нас болон 65 аас дээш насны хүн амыг элэгний B,C илрүүлэх шинжилгээнд хамруулж хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай үргэжилж байна. Эхний шатанд 40-65 насны 381,233 иргэнийг хамруулсан бол хоёр дахь шатанд 2018 оны 11 сарын байдлаар 15-39 насны 305,124 иргэн, 65 аас дээш насны 21,005 иргэнийг тус тус хамруулсан байна. Өнгөрсөн хугацаад хөтөлбөрийн  хүрээнд улсын хэмжээнд 2017 онд 326,921, 2018 онд 380,441, нийт 707,362 иргэний хамруулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжуулаад байна.
Т.Батбилэг ЭМЯ-ны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга
Элэгний B,C вирусын илрүүлэх шинжилгээг аймаг, сум, дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалдаа хамрагдсан иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөр 2019 онд үргэлжилэн хэрэгжих болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан