Хийжүүлсэн ундаа, хийжүүлсэн усны хортой нөлөө маш их. Иймээс та эрүүл мэндийнхээ төлөө хийжүүлсэн ундаанаас татгалзах ёстой юм. Ийм төрлийн ундаа, уснаас татгалзсанаар та:
Хоол илүү сайхан амтагдах болно
Тийм ээ, та итгэхгүй байж болох ч хийжүүлсэн ундаанаас татгалзсанаар та хоол илүү гоё үнэртэй, амттай болж байгааг мэдрэх болно.
Чихрийн шижингээс сэргийлнэ
Есөн жилийн турш явуулсан судалгаагаар гаазтай ундаа хэрэглэдэг хүмүүс чихрийн шижин өвчин, бодисын солилцооны хямрал үүсэх эрсдэл нэмэгджээ.
Яс илүү бэх болно
Хийжүүлсэн зүйлээс зайлсхийх нь ясыг тань бэхжүүлж, хугарах эрсдэлийг бууруулна. Судалгаагаар өдөр бүр хийжүүлсэн ундаа уух нь 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд хүзүүний үений хугарал үүсэх эрсдэлийг 14 хувиар нэмэгдүүлж, ямар ч насны эмэгтэйчүүдийн ясны эрдэс муудаж байгааг харуулжээ.
Толгой өвдөхөө болино
Хэрэв толгой тань байнга өвддөг бол хийжүүлсэн ундаатай холбоотой байж болох юм. Чихэрлэг найрлага нь тархи, мэдрэлийн тэнцвэрт байдалд нөлөөлж, түгшүүр, нойргүйдэлд хүргэдэг.
Бөөр илүү сайн ажиллана
Бөөр нь хорт бодисыг биеэс зайлуулж, цусны даралтыг тогтворжуулдаг учир хийжүүлсэн ундаанаас татгалзсан хүн хоол хүнснээсээ эрдэс бодис хангалттай авах болно.