Хийжүүлсэн ундаанаас болж гаргүй болох шахжээ

Малайзын Селангор мужийн Раванг хотын оршин суугч хийжүүлсэн ундаанд донтсоноосоо болж гараа алдах дөхсөн байна.
56 настай Мод Разин Мохамед (Mohd Razin Mohamed) ажил дээрээ өдөрт хоёроос доошгүй лааз хийжүүлсэн ундаа уудаг байжээ. Үүнээсээ болж гурван ч удаа ухаан алдан унасан байна. Яаралтай шинжилгээгээр “ундааны мастер” чихрийн шижинтэй болсон нь тогтоогдож, өвчин нь хүнд шатандаа орсон нь тодорхой болжээ.

Баруун гар нь үхжиж, шархны цаанаас яс нь цухуйж байсан тул эмч нар яаралтай хагалгаагаар үхжсэн мах, арьсыг нь авч антибиотикийн эрчимтэй эмчилгээг хийсний ачаар Мохамед гараа тайруулах аюулаас мултарсан ч хэвийн ажиллагаа нь нэгэнт доголдсон тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэнэ. Мөн мөр, нуруундаа ч асар их зовиуртай байгаа аж. 

Мод Разин өвчнөө үгдрүүлэхгүйн тулд дахин хийжүүлсэн ундаа, амттанг огт хэрэглэхгүй гэсэн ам тангаргыг эмч нарт өгсөн гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан