Их Британийн иргэн, хоёр хүүхдийн эх Элизабет Перкинс хийжүүлсэн ундаанаас болж хурц харшил нь хөдөлж гурван хоног ухаангүй хэвтжээ.
Хоолны дэглэм барьдаг хүмүүст зориулан үйлдвэрлэдэг хийжүүлсэн ундааны орцонд ордог аспартам амтлагчнаас бүсгүй, түүний хоёр хөвүүн харшилтай гэнэ. Бургер кинг түргэн хоолны газарт хийжүүлсэн ундаанаас ганц балгасан Перкинс үхэнгээ алджээ. Хоолны захиалга өгөхдөө энгийн хийжүүлсэн ундаа захиалсан ч хариуцлага алдаж сахар орлуулагчтай ундааг авчирч өгснөөс болж ийм асуудал үүссэн байна.
Ундаанаас ганц балгаад бүсгүйн толгой нь эргэж, ухаан алдан унажээ. Гурав хоног ухаангүй, үхлүүт хэвтсэн түүнд эрчимтэй эмчилгээ хийсний тусаар хөл дээрээ босч, хүүхдүүдийнхээ царайг харах хувь заяасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn