АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсийн анагаах ухааны их сургуулийн судлаач, доктор Кейси Ребхолц “Clinical Journal of the American Society of Nephrology” сэтгүүлд бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ хийжүүлсэн ундааг хэт их хэрэглэх нь таргалалтад хүргэх төдийгүй бөөрний ужгирсан өвчинтэй болгодог хэмээжээ.
Кейси Ребхолц сүүлийн 15 жилийн турш гурван мянга гаруй хар арьст америкуудын дунд хийсэн судалгааны дүнгээр чихэрлэг хийжүүлсэн ундаа хэт их хэрэглэдэг хүмүүс жирийн хүмүүсээс илүүтэй бөөрний дутагдал болон бөөрний ужгирсан өвчин тусдагийг тогтоосон байна.
Түүний үзэж буйгаар, АНУ-д хийжүүлсэн ундааны татварыг нэмэгдүүлэн үнийг нь нэмснээр тус бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах шаардлагатай ажээ.
Б.Туг