Ойрын хавьтлуудыг тусгаарлах журамд өөрчлөлт оруулжээ

 Улсын онцгой комиссын наймдугаар хуралдаанаар улс орон даяар гамшгийн үеийн шар түвшнээс улбар шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан. Ингэснээр өнөөдрөөс нийслэлд ойрын хавьтлуудыг тусгаарлах журам өөрчлөлт оруулахаар болжээ. 
Тодруулбал, ойрын хавьтлуудыг тусгаарлан ажиглах байранд 7, гэрээр 7 хоног тусгаарладаг байсныг болиулж, гэрээр 14 хоног тусгаарлахаар болсон байна. 
1. Гадаад улсаас ирж байгаа коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй иргэнийг тусгаарлах байранд 10 хоног, гэрийн тусгаарлалтад 4 хоног тусгаарлана.
2. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тусгаарлах байранд 7 хоног, гэрийн тусгаарлалтад 7 хоног тусгаарлана.
3. Халдварын голомтод бүс нутгаас ирсэн, халдварын голомтод ажилласан албан хаагч, ажилтан, иргэн гэрийн тусгаарлалтад 7 хоног байна.
4. Халдвар бүртгэгдээгүй бүс нутагт халдварын голомтод бүс нутгаас ирж ажилласан албан хаагч, ажилтантай хамт ажилласан хүнийг 7 хоног тухайн орон нутагт нь ажиглахаар өөрчилсөн байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан