Шаардлагатай үед 1800 резидент эмч нарыг дайчлан ажиллуулна

Улсын хэмжээнд сургалт эрхлэх 21 байгууллагад 30 мэргэжлийн чиглэлээр 1819 резидент эмч суралцаж байна. Хүн амын дунд коронавирус халдвар тархах эрсдэл өндөр байгаа учир шаардлагатай үед резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар бэлэн байдлыг хангажээ.
Өнөөдрийн хүртэл 19 тусгаарлах байранд 85 резидент эмч ажилласан бөгөөд тэдгээрт улсаас 41 сая төгрөгийн цалин олгоод буй аж.
Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа: “Шаардлагатай үед резидент эмч нарыг дайчлан ажиллуулахаар суралцаж буй чиглэлээр нь судалгаа гаргасан. 3 дугаар сарын 2-ны өдрөөс  тусгай нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлаж эхэлснээс хойш өнөөдрийн хүртэл 10 буудал, 9 амралтын газарт 16 их эмч, 85 резидент эмч ажилласан байна.
Одоогоор тусгаарлах байранд байгаа 560 иргэнд 1 их эмч, 26 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тэднийг хамгаалах хувцас хэрэгсэл, дархлаа дэмжих эм бэлдмэл, тэжээллэг хоол хүнсээр тогтмол хангаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар УОК, ЭМЯ-ны шийдвэрээр резидент эмч нартаа 41,3 сая төгрөгийн цалин олгоод байгаа “ стухай хэлсэн.
Тусгаарлах байруудад ажиллаж буй резидент эмч нарыг халдварын сэргийлэлт, хяналт, коронавирусний үеийн сэтгэл зүй, тусгаарлах байранд ажиллах нь, гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн эрх зүйн баримт бичиг сэдэвт сургалтад хамруулжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан