Коронавирусний халдвартай иргэнд тандалт судалгаа хийхдээ ойрын болон дам хавьтлуудыг тогтоон тусгаарлаж, шинжилгээ авдаг. Тэгвэл ойрын хавьтал гэж хэнийг хэлэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Бид хүнийг хяналтанд авахдаа халдварын ойрын хавьтал, халдвар тараасан байх эрсдлийг тооцохдоо вирус ялгаруулалт буюу эмнэлзүйн шинж тэмдэг илрэхийн өмнөх 24-48 цаг, илэрснээс хойших 14 хоногийн хугацаанд тухайн хүнтэй хавьтал болсон хүнийг ойрын хавьтал гэж тооцож тусгаарлах журамтай. Үүнийг илүү өргөжүүлж урагшаа 5-6 хоног, хойшоо 7 хоног сунгаж, халдварыг тараахгүйн тулд хяналтандаа байлгаж, шинжилгээ авч байгаа" гэлээ.
Ойрын хавьталд орно гэдэг нь:
- COVID-19 халдвар авсан байж болзошгүй өвчтэй хүнтэй хамт амьдардаг
- COVID-19 халдвар авсан байж болзошгүй өвчтэй хүнтэй хамт хязгаарлагдмал орчинд байсан
- Ханиалгах, найтаах, хамрын нус гоожих гэх мэт биеийн шингэн шингэнтэй шууд холбогдоход COVID-19 халдвар авсан байж болзошгүй өвчтэй хүн ханиалгах, найтаах, нус гоожих зэргээр гарсан биеийн шингэнтэй шууд хүрэлцсэнг тооцдаг байна.
Ханиалгах эсвэл найтаахаас үүссэн шингэний шүрших зай нь 1.5-2 метр хүртэл байдаг тул зай барих нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг иргэдэд зөвлөж байна.
Эх сурвалж: Тохоку Анагаах Ухаан ба Эмийн Их Сургууль