ДЭМБ: “AstraZeneca”-н вакцинаас татгалзах шалтгаан байхгүй

ЛОНДОН. /BBC/. “AstraZeneca”-н вакцин, цусны бүлэнгийн үүсэл хоёрын хооронд холбоо хамаарал байгаа гэх ямар ч нотолгоо байхгүй учир хэрэглээг нь зогсоох шалтгаан байхгүй хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис баасан гарагт мэдэгджээ. 
 
“AstraZeneca”-н вакцин нь цаашид хэрэглэх ёстой сайн вакцин юм хэмээн тэрбээр хэлсэн байна.
 
 
“AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран гарган авсан вакцинаар Их Британид 11 сая гаруй хүн, Европын Холбоонд 5 сая хүнийг дархлаажуулаад байгаа юм.
Энэ долоо хоногт Болгар, Дани, Исланд, Норвег, Тайланд энэ вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм.
 
 Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан