Даралт бууруулах ардын уламжлалт арга


Зуны халуун улирал эхэлж настай буурлууд мөн зарим нэгний даралт ихэсэх нь элбэг. Энэ үед байнга эм уух нь хүндрэлтэй байдаг. Тиймээс даралт бууруулах дараах уламжлалт аргуудыг хүргье.Гоёо нохойн хошуу, тэхийн шээгийг тэнцүү нунтаглаж бэлдээд 500 гр усанд хоолны халбагаар 4 удаа хийж хандлаад 100 гр-ын хэмжээгээр өдөрт 2 удаа уувал тустай. Энэ эмчилгээ 3 долоо хоногийн турш үргэлжилнэ.
Улаан чавганы ханд, улаан чавгатай зөгийн балтай цай нь даралтыг тогтворжуулах үйлчилгээтэй Цагаан уул цэцгийг хатаагаад мөн цайны хандыг хатаан хольж дэрлэвэл толгойн элдэв өвчин болон даралт ихдэхийг дарна.
Шар манжинг нимгэн зүсээд хөлийн уланд наахад даралт буурна.  Муурын үсийг алгаараа илж, өдөрт сармисны 2 хумс идэж заншвал даралтнаас айхгүй байж болно.
Цагаан төмс 3 ширхэгийг аяга сүүнд чанаж уух аргыг таван шөнө дараалан хийвэл даралт ихдэхгүй. Одоо намар цагт дээр дурдсан аргуудыг хэрэглэхэд бүрэн бололцоотой, бүх түүхий эдүүдийн олдоц харьцангуй бломжтой байгаа тул та дээрхи аргуудыг туршаад үзээрэй.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан